2009-11-07 13:43:41
Хаашаа ч юм сэтгэл яарна
Хаачихаа мэдэхгүй гиюүрэн суунам
Аглаг уулсын дундах гацаанд
Анир чимээгүйг мэдрэхийг хүснэ
Долоо хоногоор амьдрал хэмжигдэж
Дор бүрнээ ажлаа хийцгээж
Цаг хугацаатай уралдахыг хичээн
Цаадах наадахыг бодохтой манатай
Юуны төлөө ингэтлээ зүтгэж
Юунд хүрэх гэж тэмүүлээ билээ
Хийж байгаа бүхнээ хойш тавиад
Хэрэн хэсэж тэнэдэг ч юм билүү
Нарсан ойн намуухан шуугианд
Найрсаг шувуудын жиргээн дунд
Усны боргиог ширтэнхэн
Уулсын нүргээнийг анирдмаар байна



Сэтгэгдэлүүд:
бээгийгээ ч хийж амжаагүй БАТӨ яваад дасарчэж хайн
Бадмэн их гэгэлзэж дээ хөдөөгөө санаа юу
amanjinka. Тэгье дөө ханиндаа одий одий
Zochin. Яажийна хө.
Punkie.bblog.mn. Андуураадийнааа хохохо
AmRaa_V8. Мэдлээ ноёнтоон.
Жиргээ. Үнэртэж байна уу гсн.
Жиргээ. Хашир хандгай гэсэндээ ши мээн яаг сайн мэджээнэ шүү.
Энгийн үг. Юу ч болоогүй ээ зүгээр л. Дүү сээноо
~Gull~ . Миний бодсоныг зэрэг бодоод байгаа хэрэг үү гсн
ЛуЗа. Ши минь хүрээд ир. Ханиндаа одий одий.
Сарнайха. Гарчигтай л үзэж тараадийна уу. БАТӨ гэдэг чинь хэнийн?
Эмбий. Тэгүүл танайхаар очий байз.
Хэлтэрхий. Харин тийн.
molor. Одоо л гарчээн гсн. ккк
Сэтгэгдэл үлдээх: