Мань чинь мөнгөнд нугасгүй хөөн гэдгээ хаа ч хэлий ш дээ

Моллагийн хоёр ах нь баян хирнээ харамч нөхдүүд байж гэнэ. Тэд нэг удаа Молла дээр хүрч ирээд чи бидний нэгэн адил мөнгөнд дуртай ш дээ гэхэд Молла миний мөнгөнд дуртай байгаа нь та нар шиг бэртэгчингүүдээс хараат бус байхад оршино гэжээ.

Бичигсэн Моллагийн нэгэн адил мөнгөнд нугасгүй хөөн. Шалтгаан нь мөн л ижилхэн. Хаана ямар байгууллагад ажиллах, байгууллагын дарга хэн байх, төр засаг ивээлээ хайрлах эсэх падгүй. Зүгээр л хүн шиг амьдрахын тулд мөнгө хэрэгтэй. Гэхдээ хуулийн дагуу хөдөлмөрөөрөө олсон мөнгө чухал. Тэрнээс биш зорилго нь аргаа зөвтгөнө өө гээд хэн нэгнийг хохироох буюу хууль бус аргаар мөнгө олохыг ойшоодоггүй юм. Яахав нэг удаа ч юмуу, нэг хэсэгтээ хэн нэгэнд лаг амьтан болж харагдах гээд өөрсдийгөө өрөвдмөөр байдалд оруулж байгаа нөхдүүд бишгүй л байдаг. Мөнгө аз жаргалын түлхүүр хэдий ч мөнгийг яаж олохоос цаашдын ирээдүй шалтгаална. Өнгө мөнгөний хорвоод чи мөнгөгүй бол хичнээн ухаантай байгаад ч хэн ч биш учраас өөрийн гэсэн байр сууриа олох нь чухал. Эрх чөлөө хүнд хамгаас чухал гэлээ ч хамгийн чухал эрх чөлөө нь санхүүгийн эрх чөлөө билээ. Удаан хугацаагаар хийж байсан ажлаа солихоор хүмүүс гайхах үе байна аа. Хийж дадсан ажил чухал хэдий ч ирээдүйгээ бас харах хэрэгтэй бус уу. Хүн бүхэнд хоногийн 24 цаг байдаг ч гэлээ хөдөлмөрийн үнэлэмжээс хамаараад авдаг цалин өөр өөр. Бага цалингаар ажиллах тийм сайхан хэрэг үү. Хүн бусдын төлөө бус мөнгөний төлөө ажилладаг гэдэг дээ. Тийм дээ ч би мөнгөнд дуртай гэдгээ хаа ч хэлнэ ээ гсн.

Сэтгэгдэлүүд:

1. Н.БЭХЭРЭ | 2009-11-04 22:30:37
Мөнгөнд дургүй хүн хаана байх вэ хө
2. Энгийн үг | 2009-11-04 22:32:46
durgui hen bhuu deee
3. nekee | 2009-11-04 22:46:17
ижил хүйстэн чиний биеийг үнэлэх гээд их мөнгө харуулуул яахуу ха ха
харин манай засгийн газар тэрнээс ч дор юм шиг санагддыншд
4. m2 | 2009-11-04 22:46:36
тэгээд?
5. Badman | 2009-11-04 22:49:14
Бэхэрэ. Манийхаа өрөөсөн дугуй юм чинь ханиндаа өнхрөх үү гсн. ккк
Энгийн үг. Байхгүй ээ. Аман дээрээ дургүй нтр гээд л байдын, ачир дээрээ ...
nekee. Мань чинь гомо биш юм чинь тоохгүй л дээ. Гуцоо гэнэ. Харин энэ засгийн газар нээрээ тэнэгтэж өгчийнөө
m2. Тэгээд л тэрийгээ биччихлээ хө.
6. m2 | 2009-11-04 23:03:28
өөө хог...түрүүн ямар ч бичлэггүй хоосон гарчиг байхаар нь аймаар эгдүү хүрсийшдэээ
7. Badman | 2009-11-04 23:06:06
m2. Гарчиганд гулхидуулчуу. ккк
8. ooolhonooo | 2009-11-04 23:10:50
bi ch gej mongotei bailaa ch gej yadgiiin mongogui bailaa ch gej yadgiiin geed l erguudej yavna daaa mongo baihgui bol baihguidee l geed yavjiidgiin baival harin saihan urchiheed l. yavaandaa tolgoi deer buh yum ireheer l taniii eniig sanachihay kkkk sain uu ah mini xaxaxaxa
9. Badman | 2009-11-04 23:13:31
ooolhonooo. Өөрийнхөө амьдралыг өөрөө авч явахын цагт өөрийн эрхгүй энэ талаар бодох буй заа. Сайн. Сайн уу дүү мээн. Сурлага өндөр үү.
10. ooolhonooo | 2009-11-04 23:15:36
dajguideee mash zavgui l hun bolchihood baina today l banjigdaj baina daa. Ah mini mongo geseer galzuurvaa.
11. Rush | 2009-11-04 23:46:17
zooooz....
12. Lily | 2009-11-05 05:49:29
agsan taviadiinuu gui yu, hehe.
13. Tlg_UB | 2009-11-05 16:53:49
Анд ажлаа солих гэж байгаамуу?

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.