Буурай ээжийгээ дурсахуй

Аавын минь ээжий

Ачтан буурал эмээ минь гээд бяд дуулдаг даа. Намайг нялх нялзрай байхаас минь өсгөсөн аавын минь ээж ачит буурал ээжийнхээ тухай хүүрнэн өгүүлсүү.

Соци нийгэмийн үе болохоор аав ээж маань ажил ажил гээд гэрийн бараа харах биш дээ. Буурай ээж маань бяд хэдийг өсгөсийн. Цэцэрлэгт хүргэж өгөхдөө үүрээд явдагсан. Өөрөө гүйгээд орчихмоор үүдэн хоймрын зайд байгаа цэцэрлэгтээ яагаад тэгэж үүрүүлж явдыг байсын бөө мэд, бодуул эрхэлж байгаа ухаантай юм байх даа. Өглөө босоод хоносон хүйтэн цай уух гэхээр битгий уу, шинэ цай уу гэдийн. Тэгээд дээр үед нэг хүнтэй алмас тааралдаад барин авч ноцолдоод дийлэхгүй болохоороо

Үүрийн жавраар яваагүй тархи юм даа

Хоносон цай уугаагүй тархи юм даа гэж хэлсээн гэж сургааль хайрладагсан. Буурай ээжийн хэлсэн үгс бөөн амьдралын пилсооп байжээ гэдгийг одооноос л ойлгож байх шиг. Ухаандаа үүрийн жавраар толгой нүцгэн явах аваас улцан билүү дээ өвчтэй болдын гэсэн. Харин тэр хоносон цай яадгийг мэдкүү, анагаах ухааны талын хүмүүс л хэлэх байх. Бодуул ходоодонд муу юм болуу. Тэгээд л түлээ хагалж байхад хүртэл сургааль хэлдэгсэн.

Балтны урт байгаа

Вангийн хатан ч баагүй гээд л. Тэгэхээр түлээ хагалж байхад сүхний эсрэг талд зогсож болохгүй гэсэн үг л дээ. Мэдээж сүх сугаруул юу болох билээ. Хэдэн дэггүй банди нар идэх юм тэсгээхгүй ээ. Тэгэхээр баран идэхээр мэрэн ид гэдэг юм даа хүүхдүүд минь гэж сургана. Олон хүүхэд дарвиж идэхээрээ хир баргийн зүйл тэсгээхгүй байх нь мэдээж. Тэгэхдээ миний буурай хармч хүн байгаагүй ээ. Хавийн амьтныг байгаагаараа ид уу гэж дайлаад суудаг байсын. Ер нь тэгэхдээ дээрх сургааль үг нь аливааг байгаагийнх нь зоргоор балан цалан үрж болохгүй ээ, ариг гамтай хэрэглэ гэсэн утгатай болов уу.  Бага гэлтгүй хийсэн зүйлд маань их баярлаж, тэр хирээрээ хийж бүтээх урам өгдөгсөн. Албатай юм шиг гадуур тэнэж, тоглож ирээд л өлссөнөө гайхаад л эмээгийнхээ өгсөн аагтай шаргал цайнд боорцог хөшиглөж идээд л  ай тэнэг томоогүй хүүхэд нас мээн. Хөгшин хүн хүүхэд хоёр адилхаан гэдэг дээ. Хөөрхий дөө нас дээр гарсан хойноо чихрэнд их дуртай болж билээ. Нас өндөр хэдий ч нуруу цэх, алхаа гишгээ шалмаг, дэлгүүр хоршоо руу өөрөө явдаг байж билээ. Би том болоод буурайдаа хайрцаг хайрцагаар чихэр авч өгнө гэж боддог хүүхэд байсын. Даан ч намайг эрийн цээнд хүрч мөрөөдлөө биелүүлэхийг минь үзэлгүйгээр оюутан ахуй цагт буурай маань бурханы оронд одсон. Буурай ээжээс маань алт шиг сайхан сургааль үгс сэтгэлд минь үлдэн хоцорч дээ. Мөн буурайгаа дуурайгаад бичигсэн чихрэнд их дуртай. Гараа гаргаж чанасан аагтай сайхан цайг нь уусаар цайнд нугасгүй болсон хөөн. Яагаад ч юм дэлгүүр ороод чихэр авах бүрдээ буурайгаа сэтгэлдээ дурсдагсан.

Сэтгэгдэлүүд:

1. Эмбий | 2009-11-04 13:20:08
би ч бас эмээгийнхээ тухай хэд хэд бичээд одоо болтол нэг бичлэг гаргаж чадахгүй л сууна. Бичиж дуусаад хартал хэт чамирхал орчихсон байх шиг эсвэл хэтэрхий энгийн болчоод ерөөсөө сэтгэлд хүрэхгүй л байна.

Ахмадын сургааль Алт гэж юутай үнэн
2. amor | 2009-11-04 13:22:15
буурлууд минь..
3. Badman | 2009-11-04 13:29:55
Эмбий. Харин тиймээ буурлууд минь буянтай хүмүүс байжээ. Анд бичлэгээ оруулаач хө. Зүгээр л сэтгэлдээ тээгээд бичүүл болох бус уу.
amor. Ай даа, хамтдаа байх хичнээн сайхан байж вэ.
4. paulchris | 2009-11-04 13:45:17
Эмбии, оруулчихоо, дарж сууснаас уншиж суу гэж гээлүү
Нэрээ муу буурлууд минь, би ч муу эмээ дээрээ жилд гуруу дөрүү очиж магнайг нь тэнийлгэдийн.
Бадмаан ч нээр бад амьтан юмаа, оюутан байхдаа л хайрцаг чихэр аваад өгчихгүй, одоо ингэж араас нь харамсаж суух гэж
5. Badman | 2009-11-04 13:50:49
paulchris. Харин тийм ээ бад болохоороо л ингэчихлээ. Өөрөө ажил хийгээд өөрийн гараараа олсон мөнгөөрөө авч өгий гэж бодож байгаад л ...
6. Tlg_UB | 2009-11-04 15:40:00
Буянтай хөгшин байж.
Эмээ нар сайхан шүү, одоо болтол хэлж сургаж байсан нь санаанаас гардаггүй гэж үнэн үг дээ.
7. TinkerBell Serenashka | 2009-11-04 15:59:17
хөөрхий муу эмээ нар.Миний эмээ нараас илүү ээжийн маань эмээ л ёстой мундаг хүн байсын. Намайг бага байхад чихийг маань муухай болчихвий гээд л, хамар налчгар болчихно гэж янзлаад, хөмсөг нурчихна гэж дээшлүүд л бас түүнээс сурсан юм бий. http://serena.blog.banjig.net/post.php?post_id=149248
8. amanjinka | 2009-11-04 16:40:27
БИ Ч БИЧИЖ ЧАДДАГГҮЙНМӨӨӨ АЧЛАЛ МУУГЫН ШИНЖ БАЙХДАА
9. Badman | 2009-11-04 16:43:46
Tlg_UB. Харин тиймээ хө. Буурлынхаа сургаалыг дагаад амьдраад явахад буруудах зүйл үгүй.
Serenashka. Танайхаар сая зочлоод эмээгийн чинь тухай дурсамжийг хуваалцлаа. Анд сайхан эмээтэй байжээ.
10. Badman | 2009-11-04 16:44:31
amanjinka. Сайн уу хө. Хэтэрхий хичээгээд байхаар болж өгөхгүй байгаан болов уу даа.
11. TinkerBell Serenashka | 2009-11-04 16:47:33
тийм шүү баярлалаа
12. amanjinka | 2009-11-04 16:47:46
сайн сайн уу андаа

за даа чадахгүй болооол бичихгүй бгаанмөө ямар ч сайхан дурсамж бодол алга бүгд мартагдчихаж
13. Badman | 2009-11-04 17:13:49
Serenashka. Битоёр адилхан дурсамжийг болоогтоо хүүрнэжээ.
amanjinka. За тэгүүл яахав анд мээн.
14. Oyuna | 2009-11-05 12:57:33
буурай ээж гэсэн чинь яасан сайхан сонсогдож байнааа....

буурайгаа мөнхөд юм шиг санаж бодож эрхэлж явсан үе минь дэндүү аз жаргалтай байж дээ...бурхны оронд явахад нь хорвоо дээр намайг гэх хүн үлдсэнгүй гэж бодож билээ

настан буурлууд минь бурхны орондоо амар амгалан нойрсог дээ

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.