2009-11-03 21:59:18
Банга хүртээнэ гэдэг байдаг л зүйл хэдий ч
Болзошгүй асуудлаас болоод бангадуулах юу нь сайхан
Хуриманд нь очоогүйгээс ахдаа бангадуулав
Хуриманд очсоноороо ажлаасаа бангадуулав
Гэртээ үзэгдсэнгүй гээд гэргийдээ бангадуулна
Гэрээгээ биелүүлсэнгүй гээд даргадаа бангадуулна
Аяа хөөрхий би чинь яалтай билээ
Ажлын дарамтаас болоод арай л өөрийгөө бангадсангүй
Уулзалгүй удлаа гээд андууддаа бангадуулна
Уулгүй бултлаа гээд найзууддаа бангадуулна
Уугаад байгаа шөө гээд эхнэртээ бангадуулна
Угийн муу хүнийг бангадуул ч бангадаарай хамаагүй ээ



Сэтгэгдэлүүд:
Уулгүй бултлаа гээд найзууддаа бангадуулна
Уугаад байгаа шөө гээд эхнэртээ бангадуулна
Угийн муу хүнийг бангадуул ч бангадаарай хамаагүй ээ
танхай хэхэ
Manaihaar orsongui geed blogchid bangadna.
geel urheljlii shd
Сэтгэгдэл үлдээх: