Гаампын ханиад гарсан биш юм юм л болжийно оо. Сургуулийн сурагчид карантийнд хэд хонох болжийно. Оюутнуудыг харин карантийлж болкуу гэсэн шүү. Хэрвээ тэгүүл нөхдүүд хөдөө орон нутаг руу гэр лүүгээ тарж алга болоод хөдөөгийн уул талаар соёлын үрийг өө бишээ хадуурцан явжийна, Гаампын ханиадыг тараахын байхаа.
Зиа тэгээд олон нийтийг хамарсан соёл олон нийтийн арга хэмжээ зохион болкуун гэнэ. Хомбүүдэр тоглоомын газрыг хааж байгаа нэрээр интернээт кафээг бас л хаачихлаа. Баар цэнгээний газрууд оройн есөн цагаас хойш ажиллаж болохгүй гэнэ. Авч байгаа арга хэмжээнүүд зөв л гэнэ. Эрүүл мэндийн яамныхан ээлж дараалан зурагтаар инээж ханиаж ирээд л Гаампын халдвар бишээ томуугийн халдвар авсан хүний тоо тэд боллоо гэж ирээд л мэдээлэхийн. Тэдэнд инээд бяданд ханиад болж байх шиг. Мань чинь угийн толгой муутай болохоор ойлгохгүй зүйл бас байхым аа. Тухайлбал Гаампын ханиадны вирус оройн есөн цагаас хойш онц идэвхждэггүй л юм бол яагаад заавал баарнуудыг есөн цагт хааж байгаан бол. Күэй тэгээд энэ гудамжинд атуус хүлээгээд бөөгнөрөөд зогсож байгаа нөхдүүдийг яах гэж вайна. Есөн цаг гээд гэр гэрт нь хөөгөөд оруулахым уу. Эсүүл цагдаа нар нэг шугаманд оруулан журамлаж эгцхэн бөөгнөрий, тэгшхэн бөөгнөрий гэж хамаандлах уу. Бараан зах, хүнсний захууд дээр хүмүүс бөөгнөрөөд л, өдөржингөө хөлхөлдөөд байхын, халдвар тархдаггүй л юм байх даа. Олон нийтийг хамарсан ажил зохиож болкуу гэсэн хирнээ зарим нөхдүүдийн тоглолт, жүжиг нтр-ийн нээлт болоод ч байх шиг. Ингээд бодохоор толгой муутай хүний толгой хүрэхээ болиод өвдөөд байхым аа. Юм бодохоо л болихоос. Зовлон болоход эмийн наймаачид л харин нэг ганц сайн башийж байх шив дээ. Цагдаа нарчигсэн торгох ёмтой болоод орлого нь нэмэгдээд ганц сайн башийжаагаа ч юм шиг.



Сэтгэгдэлүүд:
хүн амаа цөөлөх оролдлого хийгээд байгмуу хайшаа юм..
Сэтгэгдэл үлдээх: