Зав зайгаар хомс байсын болохоор гарчигаа оруулаад бээгийгээ оруулаагүйдээ хүлцэл өчий. Муу хүн өөрийнхөө тухай өгүүлээгүй гэдгээ өчсүү. Угаасаа муу хүн чинь хэзээ сайны жишээ байх билээ. Тийм сайны жишээ бол муу хүнд байкуу ээ.
Би зүгээр л өөрийн ажилладаг байгууллагынхаа талаар л бодож суугаад энэ гарчигийг биччиж. Ойрд майр ажил ихтэй, тэр хирээр стрээс ихтэй байна өө. Ажлыг ч яахуу хийж болжийно оо. Хамгийн гол нь дотоод хяналтаа сайжруулж байгаа нэрийн доор нугалаа гаргаж, ул үндэсгүй хардлага сэрдлэг газар авснаар ажил хийх сонирхлыг бууруулж, хамт олны дунд уур амьсгал жаахан тиймхэн болчихлоо. Ажлыг багаараа хийж л байж амжилтанд хүрэхээс бус ганц нэг нь туг барьж гүйгээд, бусдын хийснийг баллуурдаад байвал юу болох билээ. Нэг үхрийн эвэр дэлсэхэд мянган үхрийн эвэр доргижийно оо. Иймийн учир бухимдсан сэтгэлээ тайлж болоог дотроо сэтгэлээ уудлан суухым даа яахав. Тэгэхдээ цаг цагаараа цахилдаг хөхөөрөө байдгүү болохоор тэгэж байгаад бүх зүйл сайхан болно оо.



Сэтгэгдэлүүд:
blogtoixun
jirgee......nar xeregt durlav
blogtoihun. Харин тийн.
Жиргээ. Жаргаа чи хэрэгт дурласаар л байна уу.
Энгийн үг. Одоо байж л байгаа биз дээ.
ooolhonooo. Хэ хэ хэ. Дүү нээрээ голыг нь олоод хэлчиж
Вафль. Зав алгоооо. Наагуураа учрыг нь олчих гсн.
amanjinka. Хо хо хо. Харин маньтайгаа нөхөрлүүл тийм зүйлд санаа зовох хэрэггүй ээ.
Сэтгэгдэл үлдээх: