Ойрын хэд хоног майр ажил ихтэй. Өдөр заримдаа хоол идэж амжихгүй баларчийна аа. Сайн дураараа ч ёмуу ажлын шаардлагаар мацаг бариад зүгээр ч юм уу. Ингээд л өлсөөд суужийсан чинь оюутан байсан үе нэхэн санагдах шиг болжийно.
Хөөрхий оюутны амьдралаа гэж. Оюутны байранд амьдарч байгаа эрэгтэйчүүдийн дайрч өнгөрүүлсэн амьдралаа гэж. Эрчүүдийн тасаг хэзээ л байнга идэж уух юмтай байдаг билээ. Байвал байгаагийнх нь зоргоор найрлачихна. Гадна дотноос найз нөхөд ирээд л дор нь хуурайлна. Гэрээс ирсэн уут боорцогийг өдөрт нь хусна. Хонины гуяар ганц удаа л хоол хийнэ. Хүний өөрийн нийлсэн баахан нөхдүүд бужигнаад л дор нь дуусгана. Хоол дууслаа гээд гудийхгүй ээ. Охидуудын тасагт орж хоол буудна аа гэж нэг сайхан ём байна. Заримдаа хичээл хийж байгаа нэртэй өдөржигөө сургууль дээр хоосон сууж байгаад орой нь нэг юм хоолны бараа хардагсан. Хоосон ходоодтой байвал ном сайн сурдын гсн. Хо хо хо. Сайхоон сайхан. Намайг нэг удаа байрандаа хэвтэж байтал дээд курсын ах орж ирээд хоёулаа хоол хийж идье, чи гурил зуур, ах нь мах олж ирье гэлээ. Намайг гурил зуурч байтал ах хүү болконоор дамжиж доошоо буугаад хонины гуя олж ирдийн. Тэрийгээ бүгдийг нь сайхан шулж хөшиглөөд том тогоо дүүрэн хуцваа хийчиж байгаам чинь. Хоёулаа яаж барах билээ гэж санаа зоволтгүй, хоол бэлэн болонгуут бөөн десант буугаад дор нь дуусаа. Нэг удаа сайн идэж гэдэс гарч аваад хэд хоног өлөн зэлмүүн гүйчий ёодын гэдэг байлаа ш дээ. Зиа зиа ажлаа дуусгаад харьж гэргийнхээ гарын хоолыг идэхээс. Майр өлсжийнө дөө.



Сэтгэгдэлүүд:
тавтай хооллоорой гэе
Сэтгэгдэл үлдээх: