Хэдэн нөхдүүд төв цэнгэлдэхийн ойролцоо архи ууж байтал уух архи нь дуусаж гэнэ. Гэтэл хэн нэгэнд нь хаанаас ч хэн өгсийн мань мэдкүү нэг лийтэр свээрт байж таарч. Уух архигүй яахвилээ гэжийсэн улсууд чинь хээрээс алт олсийм шиг бөөн баяр наасан нь мэдээж ш дээ.
Гэтэл сайн юманд садаа мундахгүйн үлгэрээр свээрт найруулах ус байдгүү. Ямар дангаар нь цэврээр нь уултай биш гээд арга хайж гэнэ. Амьд хүн аргатай амээрик жийнс чанартай гэгчээр ойролцоо байгаа Оргил рашаанаас авч найруулий гэцгээж. Тэгээд Оргил рашаанаар свээртээ найруулаад уух гэтэл ус болсон байлаа гэж. Хөөрхий хэдэн архичны царай нь хар дээрээ улам харлаж баярлан гомдохын үлгэр болсымдог уу даа. Иймэрхүү зүйл амьдрал дээр захаасаа зөндөө байна дөө. Саяхан Монгол улсын хэдэн саадууд гадаадын нэг хампаанаас хэдэн сая дойлуур зээлснээ сүр жавхлантайгаар бүх тэлэвээзээр дамжууллаа. Хамаг баялгаа гадныханд найр тавьж байгаа хирнээ хээрээс мөнгө олцым шиг хөөрцөглөснийг яана. Ёстой нөгөө Дэмбэрэл юм үзээгүүм болохоор гэдэг шиг анх удаа ийм их мөнгө нэг өдөр төсөвт орж ирлээ ч гэх шиг. Гайгүй хэвтэнэ ээ. Өр тавьжийж юундаа тэгтлээ баясана вэ. Тэгээд өр тавьж байж олсон хэдээ тавь тавин мянгаар нь ард түмэндээ тараахым гэнэ дээ. Ямар уярмаар вм бэ. Нэг л их ард түмнээ гэсэн хүнүүс. Хамгийн гол нь өрмийг нь өөрсдөө хамаад хусмаа ард түмэндээ долоолгож байгааг ухаарах нь хэд юм бол доо. Нэг удаа хэдэн цаас тараасан болоод ард түмний амьдрал сайжрах уу. Ихэнх нь архи уухад эсүүл Эрээнгараадын хэдэн наймаачдын түрийвч рүү л орох байх даа. Тэрэндоруул энэ их мөнгийг нийтийн тусын тулд зориулах гэвэл хийх зүйл их л байна даа. Өнөөдөр нийслэл хотод явган хүн явах замгүй шахуу болчихлоо. Байгаа нь нэг бол бөөн хог шороо овоолсон бартаат зам, нэг бол өвлийн цагт хальтирч унаад чөмгөө ташмаар эрээн мяраан хавтангууд л вайна. Явган явах нь эрүүл мэндэд хэрэгтэй л гэхийн. Тэгсэн хирнээ машаан замаар л алхахгүй юм бол хаагуур алхахын бэ ер нь. Ай хөөрхий аман дээрээ ард түмнээ гэж цээжээ дэлдэх атал ачир дээрээ юу хийж байгааг нь хэн ч таашгүй юм даа. Юм муудах тусмаа сайжрах тал руугаа явдаг гээч болоод байна уу?



Сэтгэгдэлүүд:
neg esnii nogoo saihan cotsialist setgelgeenii chi uldegdel shu dee , heleh ug alga abahgui geed tsemtseh huch garch ireesei dee hehe
Эрүүл ухаантай хүн цөөрциймуудаа тэнд...
Tlg_UB. Харин тэххх. Цөөрөөд л байх шиг.
LuZa. Худлаа даруухан загнаж нтр. Чиний толгоо хүркүү бол хэнийх хүрэхийн тэгээд.
хамгийн гол нь тэрийг нь баясаад баярлаад авах гээ хүлээгээ бгаа хүмүүс хичнээн олон бэ яалтай ч билээ
Таны машинд хэдэн баагий суучаад БҮСЭЭЧ ЗҮҮЖ МЭДЭХГҮЙ хэвтэж хурдан явахыг шаардаж километр дээр ажиллачихлаа нтр гээд олон юм яриад байвал яах уу?!
Сэтгэгдэл үлдээх: