Бага байхад минь амралтын өдөр ээж маань сайхан хийцэлсэн будаатай цай чанадагсан. Үеийн найзуудтайгаа гадуур эрхлэн тоглож яваад өлсөхөө мэдэхийн цагт гэртээ ирж ээжийнхээ чанасан цайг хөлсөө гоожуулан уусаар цайнд орсон хөөн гэж.
Хожим оюутан ахуй цагт амралтаараа хариж очоод ээжтэйгээ зэрэгцэн суугаад аагтай цайг нь ууж суух бас нэг жаргал байжээ. Хийцтэй борцтой, банштай, будаатай цайг тогоо тогоогоор нь ээж минь чанаж орсон гарсан бүхнийг ундаалж суудын. Өнгөрсөн жил муу хүн чинь хэдэн сар хотод ажлын хажуугаар олигтой хоол ундгүй ногоорч ногоорч байгаад амралтаа авангуутаа ээждээ зорьсын. Маргааш нь ээж маань миний уух дуртай хийцтэй, будаатай, банштай цайгаан чанаж миний бие тэрийг нь ууж, ясны хөлс гарах шиг болоод, хөлс цутгасаар сүүлдээ өмссөн фотвоолкоо тайлж мушгихад хүрсийн. Ингэж л нэг харшаа, ядаргаа, хордлогоо тайлж билээ. Ээжийн минь амттайхан цай энэ биений минь алжаалыг тайлж, хүч чадлыг минь эргүүлэн сэргээсийн.




Сэтгэгдэлүүд:
гэр орноосоо хол байдаг маниусыгаа бодоход яанаа хэцүүмаа
Бадмаа сээноо хихи
Nini. Гарын чинь цайг тэгээд хэн хэн уудым дээ.
LuZa. Ёодын. Тэгэх тусам чинь ярина өө.
Сээн. Ши мээн сээноо.
энэ дуу чинь манай агаагын сүлд дуу шд
бүр ёслол хийдийшд
Сэтгэгдэл үлдээх: